image
clock
2024-08-23
"ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭС” уран бичлэг, үзэсгэлэнгийн улсын уралдаан болно.

"ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭС” уран бичлэг, үзэсгэлэнгийн улсын уралдаан 2024 оны 09 сарын 04-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Дуутын хадны дурсгалт газарт болно.

Энэхүү уралдаан зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг Та бүхэндээ хүргэж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей, “Хөх бичиг” бичиг соёлын академи, Төв аймгийн Соёл, урлагийн газар хамтран “Халхын цогт хунтайжийн хадны бичээс” уран бичлэгийн үзэсгэлэн, улсын уралдааны өнгөрсөн зургаадугаар сард бүх насныханд зориулан зарласан.