Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Чингис хаан Үндэсний музейгээс ажилтан, албан хаагчиддаа зориулан шат дараатай сургалтыг зохион байгуулсаар ирсэн.
Байгууллагын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд тендер зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг явуулахад зайлшгүй шаардлагатай худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 сертификаттай сургалтыг (2027.08.28) зохион байгуулж байна.
Сургалтыг худалдан авах үйл ажиллагааны хөтөч НҮТББ-ын багш Н.Батболд удирдан явуулж байгаа бөгөөд, сургалтад музейн 25 ажилтан, албан хаагч хамрагдаж байна. Сургалтын үр дүнд тендер шалгаруулалт хэвийн явагдах орчин бүрдэж, албан хаагчдын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах талаарх мэдлэг дээшилнэ.