image
clock
2024-09-02
Халхын Цогт хунтайжийн хадны бичээс" уран бичлэгийн улсын уралдаан

Халхын Цогт хунтайжийн хадны бичээс" уран бичлэгийн улсын уралдаан, үзэсгэлэн 09 сарын 04-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь "Дуутын хад"-ны дурсгалт газарт зохион байгуулагдана.

Энэ үеэр олон нийтэд зориулсан доорхи арга хэмжээнүүд явагдах тул Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

- Шилдэг 5 яруу найрагчийн мялаалгын шүлэг;

- Уран бичлэгийн үзүүлбэр;

- Дурсгалын дардас дарах боловсролын хөтөлбөр;

- Хуруу, дэмбээ, сайхан айраг шалгаруулах тэмцээн;

Зохион байгуулагч:

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Чингис хаан Үндэсний музей

"Хөх бичиг" бичиг соёлын академи

Төв аймгийн Соёл, урлагийн газар