Монгол хэлний тухай хуулийг 2015 онд баталсан. Хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан.
Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Чингис хаан Үндэсний музейн нийт ажилтнуудын дунд үндэсний бичгийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Тус музейн Захиргаа, удирдлагын хэлтсээс ажилтнуудын дунд судалгаа явуулан анхан, дунд шатанд зайлшгүй хамрагдах ажилтнуудыг долоо хоногт дөрвөн удаа хичээллэн, хоёр сар хагасын хугацаанд үндсэн мэдлэгт тулгуурлан албан хэрэг хөтлөх түвшинд хүргэх зорилт тавин сургалтыг Нийслэлийн 23 дугаар сургуулийн тэргүүлэх зэрэгтэй багш, хэл бичгийн ухааны магистр Н.Золжаргалаар өнөөдрөөс эхлэн (2024.09.19) заалгаж эхэллээ.