Гамшгийн эрсдлийн үндсэн зорилго нь гамшгийг удирдлагыг хохирол багатай даван туулахад оршино. Тиймээс аливаа байгууллага эрсдлийг бууруулах арга хэмжээгээ хэдий сайн төлөвлөж чадна тэр хэмжээгээр болзошгүй хохирлын хэмжээг багасгаж чаддаг байна.
Чингис хаан Үндэсний музейн нийт ажилтнуудад зориулан "Гамшгийн үед авах арга хэмжээ" ээлжит сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар, “Мандал даатгал” ХХК хамтран (2024.10.07) зохион байгууллаа. Сургалтын үеэр хүний нөөцийн, санхүүгийн, мэдлэг ойлголтын чадавхи чухал. Сүүлийн жилүүдэд гамшиг, эрсдлийн давтамж нэмэгдэж буйтай холбогдуулан байгууллага бүхэн түр цугларах, хоргодох бэлэн байртай байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Гамшиг эрсдэл тулгарсан тохиолдолд мэргэжлийн хүмүүс хариу арга хэмжээг богино хугацаанд авах боломж гэдгийг НОБГ-ын ахлах мэргэжилтэн Д.Нямдорж хэлж байлаа.
Аливаа хувь хүн, албан байгууллагын хэвийн байдлыг алдагдуулах, санамсаргүй, эрсдэл дагуулсан үйл явцаас үүсэх хохирлыг бууруулах, нөхөх санхүүгийн үр дүнтэй арга хэрэгсэл бол даатгал юм. Чингис хаан Үндэсний музейн үнэт капитал нь хүн. Тиймээс нийт ажилтан алба хаагчдынхаа хамгийн чухал зүйл болох эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж, ажилтны эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалыг Монголын хамгийн том даатгалын компани болох “ Мандал Даатгал”-д даатгуулж хамтран ажиллаж байна.
Хүн бүр амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө хамгаалахын тулд учирч болох эрсдэлээс сэргийлдэг хэдий ч өвчин зовлон, аюул осол хэлж ирдэггүй. Энэ үеэр тус компанийн менежер гэнэтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй хохирлыг бусдад шилжүүлэх, даатгалын ач холбогдол, хэрхэн даатгалд хамрагдах талаар мэдлэг ойлголтыг өглөө.