Ерөнхий боловсролын сургуулиудын "Бие даалтын 7 хоног" эхэлсэнтэй холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн сургуулиудын сурагчид түүх-нийгмийн багштайгаа ирж хичээлээ бататган үзэж, Чингис хаан үндэсний музейгээр үйлчлүүлж байгаа нь сайшаалтай.
Гэсэн хэдий ч нэг дор олон хүүхэд цугларч байгаа нь хүүхдийн анхаарлыг сарниулахаас гадна музейд хэт их ачаалал үүсгэж байна.Зөвхөн өнаөдрийн байдлаар л (2024.11.28) гэхэд 1425 хүүхэд анги хамт олноорооо ирж үйлчлүүлсэн байна.
Иймд "Музейн тухай хуулийн 9.1.Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ" гэж заасан байдаг тул, хэдийд ч Чингис хаан үндэсний музейгээр үйлчлүүлэх боломжтой юм. Ажиллах цагийн хуваарийг танилцуулья.
ЦАГИЙН ХУВААРЬ:
Ажиллах цагийн хувьд тус музей нь өвлийн цагийн хуваариар IX/15-V/14 хүртэл үйлчилнэ.
Ажиллах өдөр: Даваа – Ням гараг
Амрах өдөр: Мягмар гараг
Ажиллах цаг: 09:00-17:00
Касс хаах цаг: 16:00
Opening hours
Wed-Mon 09:00am-5:00pm
Final entrance at 4:00 pm
Санамж
* Чингис хаан Үндэсний музейг үзэх хугацаа 3-4 цагийн турш үргэлжлэх тул 16:00 цагаас хойш тасалбар худалдан авч буй үзэгчид музей нь 17:00 цагт хаахыг анхаарна уу!
ҮНЭ ТАРИФ:
Хүүхэд 0-16 нас /Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд/: Үнэгүй
Ахлах анги 17-18 нас: 15000 төгрөг
Оюутан /бакалавр түвшин/: 15000
Том хүн: 30000 төгрөг
Ахмад настан /Ахмад настны тухай хуулийн 3.1-т заасанчлан Эр 60 наснаас, эм 55 наснаас дээш/: 15000 төгрөг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /Үнэмлэхтэй/: 15000 төгрөг
Гадаадын иргэн: 30000 төгрөг
Гадаад хүүхэд: 15000 төгрөг