Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, гэргийн хамт Чингис хаан Үндэсний музейд (2024.11.02) зочиллоо.
Хүндэт зочин Бан Ги Мүн-ийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, СПАЖЗ-ын сайд Ч.Номин нар хүндэтгэлтэйгээр угтан авч, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэнд нь баяр хүргэн, музейн “Мөнгөн мод”, Их Монгол Улс, Монголын эзэнт улс ба Хан улсуудын танхимуудаар зочлуулан тайлбар хийлээ.
Тус музейд хоёр дахь удаагаа зочилж буй Бан Ги Мүн нь музейн "Хүндэт дэвтэр"-т талархсан сэтгэлийн үгээ бичиж хоёр улсын хооронд түүх болгон үлдээлээ.
https://chinggismuseum.com/
https://chinggismuseum.com/
https://youtube.com/@chinggiskhaanmuseum