image
clock
2024-11-22
ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АСУУДЛААР МЭДЛЭГЭЭ БАТАТГАВ

Музейн ажилтан, албан хаагчдад "Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ-ёс зүйн гомдол мэдээллийг хүлэээн авах, шийдвэрлэх" асууудлаар ТАЗ-ийн дэргэдэх Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн референт З.Соёлмаа, дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин нар (2024.11.21) сургалт орлоо.

Сургалтаар төрийн албан хаагчийн эрх, үүрэг, хориглох зохицуулалтыг ёс зүйтэй уялдуулан энгийн хэлбэрээр тайлбарлан алба хаагчдыг баг болгон ажиллуулж, байгууллагын ёс зүйтэй холбогдох магадлалтай эрсдлийг тодорхойлов. Мөн ёс зүйн асуудлаарх гомдол мэдээллийг хүлээн авах, хянан шийдвэрлэх болон Ёс зүйн дэд хорооны ажлын зохион байгуулалтын талаар зөвлөгөө, өгсөн эрх зүйн мэдлэгээ дээшлүүлсэн үр дүнтэй сургалт болсон байна.