Чингис хаан Үндэсний музейгээс "Соёлын бүтээлч сар-2024” аяны хүрээнд олон талт арга хэмжээг өдөр бүр зохион байгуулсаар байна. Музей нь жил бүр онцлох үзмэрүүдэд тулгуурлан боловсролын хөтөлбөрийг боловсруулан түгээсээр ирсэн бөгөөд, өнөө жилийн хөтөлбөрт "Монгол хаадын угсаа залгамжлал" сэдвийн хүрээнд явууллаа.
Уг хөтөлбөрт Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн оюутан, сурагчид "АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээнд идэвхтэй хамрагдаж тэргүүн байрыг нэгдүгээр курсийн оюутан Ц. Болдмэргэн, хоёрдугаар байрыг 2-р курсийн оюутан С.Дүүрэндалай нар эзэлсэн тул баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье.