image
clock
2024-11-30
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АСУУДЛААР САЛБАРЫНХАН ХЭЛЭЛЦЭВ

Жил бүрийн сүүлээр аялал жуулчлалтай холбоотой хөгжлийг бий болгогч шинжлэх ухааны салбарын эрдэмтэд, багш судлаачид оролцсон "Аялал жуулчлалын судалгаа" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг уламжлалтай.              

Энэхүү нэгдсэн хурал Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд болж, (2024.11.29) салбарынхан мэдлэг мэдээллээ солилцон, судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэн бусаддаа хуваалцаж, аялал жуулчлал судлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх зэрэг олон асуудлаар ярилцсан байна.   

Энэ үеэр тус музейн Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Г.Уранбаяр "Монголын аялал жуулчлалын салбарт Чингис хаан Үндэсний музей нөлөөлөх нь" илтгэл тавьж оролцсон бөгөөд, хуралд нийт 30 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна.