Чингис хаан Үндэсний музейн захирал академич С.Чулуун энэ өдрүүдэд ОХУ-д ажиллаж, тус улсын хэд хэдэн музейн удирдлагуудтай албан уулзалт зохион байгуулан хамтын ажиллагааны чиглэлээр ярилцаж байна.
Энэ үеэр Олон Улсын музейн зөвлөлийн Оросын хорооны гүйцэтгэх захирал Ольга Чистановатай Чингис хаан Үндэсний музейн захирал академич С.Чулуун (2024.12.05) уулзаж хамтран ажиллах чиглэлээр ярилцсаны үр дүнд “Монгол-Оросын музейн форум”-ыг 2025 онд Монгол Улсад хамтран зохион байгуулахаар боллоо.
Тус форумд ОХУ-ын томоохон музей Кремлийн музей, Эрмитаж, Кунсткамер, Түүхийн зэрэг музейн захирал удирдлагууд оролцох юм. Эдгээр музейд хадгалагдаж буй Монголын түүх соёлын олон тооны дурсгалууд буйг хамтран судлах, хэвлэн нийтлэх зэрэг асуудал багтаж байгаа юм.