image
clock
2024-12-18
С.ЧУЛУУН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХҮҮДЭД ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Их хааны хүндэтгэлийн өргөө Чингис хаан Үндэсний музейн өнөөгийн байдал,стратеги төлөвлөгөөтэй (2024.12.17) танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Чингис хаан Үндэсний музей байгуулагдсанаас хойш таван жил болж байгаа бөгөөд, удахгүй сар шинийн баярыг угтаж Их хаан хүндэтгэлийн өргөөг нээх юм.

Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун музейн үйл ажиллагааг өргөтгөх, дэлхий дахинд гарч буй үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах, нийгэм эдийн засгийн үүргийг нэмэгдүүлэх олон ажлыг хийхээр төлөвлөж буйгаа энэ үеэр танилцууллаа.

Мөн музейг өргөтгөх боломжийг судлах, аялал жуулчлалын томоохон төв болгох зорилтын хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчид танилцуулахаар тогтож, зөвлөхүүд музейн дэргэдэх "Хаан найрал чуулга"-ын тоглолттой танилцаж цаашид олон улсад гаргах боломжийн талаар санал зөвлөмж өглөө.