image
clock
2025-01-16
МУЗЕЙН АЖИЛТНУУДЫН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ

Соёлын салбарт анх удаа хэрэгжих Чингис хаан Үндэсний музейн “Дижитал контент хөгжүүлэлт, үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх” төсөл нь 2025-2028 онуудад хэрэгжинэ.

Төслийн судалгааг анх 2023 онд хийж байсан бол, энэ удаад БНСУ-аас төслийн нарийвчилсан судалгааны баг ирж долоо хоногийн хугацаанд музей дээр ажиллаж, төслийн нарийвчилсан төлөвлөгөө гаргаснаа өнөөдөр ( 2025.01.15) танилцууллаа.

Төсөл хэрэгжсэнээр музейн тогтвортой үйл ажиллагааг бэхжүүлж, дижитал технологиор дамжуулан үзэсгэлэн үзүүллэгийг чанар, музейн ажилтнуудыг ур чадварыг сайжруулж музейн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхэд шаардлагатай орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангагдана.

Төсөл хэрэгжих хугацаанд музейн ажилтнууд БНСУ-ын Үндэсний музейд очиж туршлага судалж сургалтад хамрагдахаас гадна, Солонгосын талаас судалгааны багийн мэргэжилтнүүд ирж сургалт хийж чадавхжуулна.