Чингис хаан Үндэсний музейгээс соёлын боловсролыг хүртээмжтэй явуулах зорилгоор “Музейд зайны сургалтын болон боловсролын хөтөлбөрт тэгш хамруулахад зориулсан тоног төхөөрөмжийн дэмжлэг авах тухай” төслийг боловсруулан 2022 онд анх Япон улсын ЖАЙКА ОУБ-д хандан дэмжлэг хүсч байсан.
Энэ ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд Японы хэрэгжүүлэгч агентлаг Жикс-ийн нарийвчилсан судалгааны баг Чингис хаан Үндэсний музейд нийлүүлэх тоног төхөөрөмжийг баталгаажуулахаар ирж, өнөөдөр (2025.01.20) анхны уулзалтаа хийлээ.
Музейн хувьд орчин үеийн тоног төхөөрөмж хамгийн их шаардагддаг бөгөөд төсөл хэрэгжсэнээр музейн тогтвортой хөгжил, үйл ажиллагааг өргөтгөхөд чухал ач холбогдолтой гэж үзэж буй юм.