Чингис хаан Үндэсний музей нь соёлын боловсролыг хүртээмжтэй явуулах зорилгоор зайны сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төслийг боловсруулан Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагад хандан дэмжлэг хүссэний үр дүнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг төлөөлж Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн Жайкаг төлөөлж Японы хэрэгжүүлэгч агентлаг Жиксийн Ахлах зөвлөх Отомо нар өнөөдөр (2025.01.24) "ТӨСӨЛ"-ийн зөвлөхийн үйлчилгээний гэрээг үзэглэснээр төсөл хэрэгжиж эхэллээ.
Төслийн хүрээнд музейн соёлын боловсролыг тэгш хүртэх боломжийг нэвтрүүлэхийн тулд цахим өрөөг бий болгох, виртуал бичигч тоног төхөөрөмжүүд авах, босдог болон өөрөө явагч автомат тэргэнцэртэй болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж музейн нэг болон зургаадугаар давхарт байршуулна.
Төслийн хугацаанд дээрх тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэж, угсарч дуусахаас гадна музейн ажилтнуудыг сургалтад хамруулж ирэх оны зургаадугаар сар гэхэд төсөл хэрэгжиж дуусах юм.