image
clock
2025-04-02
“ХҮННҮГИЙН БЭЛГЭТ ГӨРӨӨС” БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Бидний өвөг дээдэс Хүннү нараас эхлэн Монголын эзэнт улсын төрийн бэлгэдэл болж байсан нэг эвэрт гөрөөсний бэлгэдэл, дүрслэлийг Чингис хаан Үндэсний музейн “Монголын эртний төрт улсын танхим”-д дэглэгдэж буй Хүннүгийн бэлгэт гөрөөсний бодит үзмэр дээр тулгуурлан тайлбарлаж түүхэн цаг хугацаанд мартагдан гээгдсэн монгол угсаатны бүтээсэн домгийн амьтны ой санамжийг сэргээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Бэлгэт гөрөөсний дүрслэлтэй чимэглэлийг будах зориулалттай бэлдэц болгон бүтээсэн ба үзэгчид өөрийн хүссэн өнгөөрөө будан хөргөгчийн соронзон наалт болгон авч явах боломжтой бүтээлч хөтөлбөр юм.  

Бэлдцийн үнэ: 5000 төгрөг.

Зорилтот бүлэг:

- СӨБ-ын дунд, ахлах бүлэг,

- ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчид

- Их дээд сургууль, коллежийн оюутан