image
clock
2025-04-04
“МОНГОЛЫН XIII-XIV ЗУУНЫ ҮЕИЙН ДЭЭЛ ХУВЦАС” ЦААСАН ХҮҮХЭЛДЭЙ УРЛАЛЫН ХӨТӨЛБӨР

Чингис хаан Үндэсний музейн Их Монгол улсын танхимд дэглэгдэж буй Нартын хадны дурсгалт газраас илрүүлэн олсон дээлийн олдворыг үзэгчид үзэж сонирхох. Монголчуудын эдэлж хэрэглэж буй хувцас хэрэглэл нь тухайн хүний зэрэг зиндааг илэрхийлэхийн зэрэгцээ, хээ чимэглэл нь бэлгэдэл зүйн нарийн шүтэлцээтэй байдаг билээ.

Монголын эзэнт улсын үед дээлийг хэрхэн хийдэг байсан уламжлалт арга технологи болон дээлийн хээний бэлгэдэл зэргийг танин мэдүүлэх зорилготой. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан үзэгчид Чингис хаан Үндэсний музейд хадгалагдаж буй Нартын хадны луун хээтэй магнаг торгон дээл болон угалзан хээтэй эр хүний дээлүүдийг урьдчилан бэлтгэсэн цаасан бэлдцийг зааврын дагуу нугалан, хүүхэлдэй урлан өмсүүлнэ. Бэлдцийн үнэ: 15000 төгрөг.

Зорилтот бүлэг:

- ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчид

- Их дээд сургууль, коллежийн оюутан,

- Тусгай хэрэгцээт үйлчлүүлэгч

- Жуулчид