image
clock
2025-04-04
“МОНГОЛЫН ЭЗЭНТ УЛСЫН ЦАЙЗ ЭЗЛЭГЧ УРВУУР ХАРВУУР” УГСРАН БҮТЭЭХ ХӨТӨЛБӨР

Чингис хаан Үндэсний музейн “Их Монгол улсын танхим”-д байрлах “Урвуур харвуур, чөдөр оньс” үзмэрийг тайлбарлах. Монголын эзэнт улсын үеийн монголчуудын хот цайз, хэрэм бэхлэлтийг байлдан эзлэх гол зэвсэг нь урвуур харвуур, чөдөр оньс байв.

Бага насны үзэгчдийн урлах жижиг урвуур харвуур нь угсран бүтээхийн зэрэгцээ математикийн анхан шатны энгийн дүрсүүдийг нэрлэж сурах танин мэдэхүйн зориулалттай юм. Музейн боловсролын хөтөлбөрт хамрагдаж том урвуур харвуурыг бүтээсэн үзэгчдэд энэхүү зэвсгийг эзэнт улсын үеийн монголчууд хэрхэн ашиглаж хэрэм, цайзыг эзэлдэг байсныг танин мэдүүлэхийн зэрэгцээ бусдад тайлбарлан таниулах чадвар эзэмшүүлэх зорилготой болно. Бэлдцийн үнэ: 15000, 25000 төгрөг.

Зорилтот бүлэг:

- СӨБ-ын суралцагчид,

- ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчид

- Их дээд сургууль, коллежийн оюутан,

- Насанд хүрэгчид,

- Тусгай хэрэгцээт үйлчлүүлэгч                                           

- Жуулчид