Монголын хаад, язгууртны үйлдсэн гэрэгэ тэдгээрийн үүрэг зориулалтыг Чингис хаан Үндэсний музейн үзмэрийн танхимд дэглэгдэж буй гэрэгэ дурсгалуудад түшиглэн тайлбарлан таниулна. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан үзэгчдийг монгол хаадын үлдээсэн эх хэл, бичгийн дурсгалтай танилцуулан, эх бичиг соёлоо хүндлэн дээдлэх, шамдан суралцах сэтгэхүйг дэмжин тэтгэх зорилготой. Эдгээр гэрэгэнүүдийн нэг болох Монголын Алтан орд улсын “Абдулла хааны мөнгөн гэрэгэ” дээрх эртний монгол хэл бичгийн дурсгалын нүдлэн уншин, өнгө ялган будна. Бэлдцийн үнэ: 5000
Зорилтот бүлэг:
- ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид
- Их дээд сургууль, коллежийн оюутан,
- Насанд хүрэгчид,
- Тусгай хэрэгцээт үйлчлүүлэгч
- Жуулчид