Эртний Монголын нүүдэлчдийн соёл иргэншлийг хэр хэмжээнд хөгжин цэцэглэж байсныг төлөөлөн харуулж чадах буган чулуун хөшөө нь амьтны загварт урлагийн гайхамшигт цогц дурсгал мөн гэж судлаачид үздэг. Монгол орноос олдсон буган чулуун хөшөөнүүдээс хамгийн онцлог дүрслэл бүхий буган чулуун хөшөөнүүдийг төлөөлүүлж хийсэн танин мэдэхүйн хөлөгт тоглоомыг тоглосноор үзэгчдэд өөрийгөө сорьж, тоглоомын аргаар буган чулуун хөшөөний талаар дэлгэрэнгүй мэдлэг, мэдээлэл өгөх зориулалт бүхий боловсролын хөтөлбөр юм. Үзэгчид “Буган чулуун хөшөө” тайлбарт аялалд хамрагдсаны дараа энэхүү хөлөгт тоглоомыг тоглоно. Хөлөгт тоглоомд 8 хүртэлх үзэгч нэг зэрэг тоглох боломжтой ба тоглоомын дүрмийн дагуу ялагчийг тодруулна. Бэлдцийн үнэ: Төлбөргүй хөтөлбөр.
Зорилтот бүлэг:
- ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид
- Их дээд сургууль, коллежийн оюутан,
- Тусгай хэрэгцээт үйлчлүүлэгч