Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс нутагт “Хоггүй Тэрэлж” сайн үйлсийн аян хоёр дахь жилдээ энэ амралтын өдрүүдэд (2025.04.19) болж өнгөрлөө.
Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн хөтөч, тайлбарлагч, орчуулагчдад Чингис хаан Үндэсний музейн ССХТ-ийн ахлах тайлбарлагч О.Энхцолмон музейн танилцуулга илтгэлийг хийлээ. Мөн энэ үеэр тайлбарлагчид Чингис хаан Үндэсний музейн монгол болон англи хэл дээрх хөтөч номын танилцуулга борлуулалт хийхийн зэрэгцээ аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран ажиллах хэд хэдэн гэрээг хийсэн байна.
Өдөрлөгт 420 гаруй хөтөч, орчуулагч, сайн дурын ажилтнууд, иргэд, дэмжигч албан байгууллагын төлөөлөл оролцжээ.