image
clock
2025-05-08
"ХУРДТАЙ ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ НИЙГЭМ ДЭХ МУЗЕЙН ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УРАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Олон Улсын музейн өдрийг жил бүрийн 05 дугаар сарын 18-ны өдрийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.

Чингис хаан Үндэсний музейгээс Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” нэрийн дор уран илтгэлийн уралдааныг зарлаж байна.

Энэхүү уралдаан нь оролцогчдын музейн талаарх мэдлэг, сонирхлыг нэмэгдүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд тэдний оролцоог дэмжих илтгэх ур чадварыг хөгжүүлэх, музейн үүрэг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийн талаар олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэх зорилгыг агуулж буй юм.

Илтгэлийн уралдаан нь 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд ирүүлсэн илтгэлүүдээс эхний шатанд 10 илтгэлийг шалгаруулж шалгарсан илтгэл 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингис хаан Үндэсний музейн VII давхрын Их танхимд итгэлээ танилцуулна.

Эхний шатны илтгэлийг 2025 оны 05 дугаар сарын 10-аас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Naranzul.t@chinggismuseum.gov.mn цахим хаягаар болон цаасаар хүлээн авах бөгөөд овог, өөрийн нэр, суралцаж буй сургуулийн хаяг, холбогдох утасны дугаар заавал бичээрэй.

Хоёрдугаар шатанд шалгарсан илтгэлийг 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр утсаар холбогдож мэдэгдэж тэнцсэн оролцогч хүүхдүүд 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагт Чингис хаан Үндэсний музейн VII давхрын “Их танхим"-д өөрийн биеэр ирж оролцоно.