image
clock
2025-05-26
“ХҮННҮГИЙН ШИРМЭЛ ШИРДЭГ ДЭХ АМЬТНЫ ЗАГВАРТ УРЛАГ” УРАН ЗУРГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Чингис хаан Үндэсний музейн “Монголын эртний төрт улсын танхим”-д дэглэгдэж буй Хүннүгийн амьтны загварт урлагийн нэгэн хосгүй үнэт дурсгалыг уран зургийн хөтөлбөр болгон музейн бяцхан үзэгчдэд үйлчилж байна. Хүннүгийн амьтны загварт урлагийн бүтээлийг хатуу зөөлөн эдээр урлаж ирсний нэгэн жишээ бол Төв аймгийн Батсүмбэр, Борнуур сумын нутаг Ноён уулан дахь хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн зээгт хатгамал бүхий эсгий ширдэг юм. Энэхүү ширдэг дээр есөн хос амьтны дүрсийг өнгийн утсаар зээглэн хатгаж чимэглэсэн байна. Дөрөв нь зугтаж буй буга хандгайн төрлийн амьтны нуруунд ассан далавчит араатны дүрс байна. Эх орны минь ирээдүй хойч болсон хүүхэд багачууд музейн орчинд энэхүү бүтээлийг өөрийн хүссэн өнгөөр будан авч явах боломжтой бөгөөд тэдний бүтээлч сэтгэхүй, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх хөтөлбөр юм.

                Түүнчлэн уг хөтөлбөрт хамрагдсан музейн бяцхан үзэгчдэд түүх, соёлоо сонирхон дээдлэх сэдэл сэтгэхүйг бий болгох зорилготой. Бэлдцийн үнэ: 3000 төгрөг.

Зорилтот бүлэг:

- СӨБ-ын дунд, ахлах бүлэг,

- ЕБС-ийн бага ангийн сурагчид