Чингис хаан Үндэсний музейн “Их Монгол улсын танхим”-д дэглэгдэж буй Их Монгол улсын эзэн хааны тамгыг сэргээн хийсэн загварыг үзэгчид үзэж танилцана. Ромын пап IV Иннокентийн элч Плано Карпини 1246 онд Хархорумд ирэн Их Монгол улсын эзэн хаан Гүюгт пап ламын захидлыг гардуулжээ. Гүюг хааны хариу захидлыг монгол хэл, бичгээр бичиж, латин болон сарацин(перс) хэлээр орчуулж хавсарган пап ламд илгээсэн байна.
Ватиканы нууц архивт хадгалагдаж байсан тэрхүү захидлын перс хэлний орчуулгыг Польшийн эрдэмтэн Кирилл Каралевски 1920 онд олж илрүүлэн, Францын эрдэмтэн П. Пеллио 1923 онд уг захидлын тамгын бичгийг уншиж судалгааны эргэлтэд оруулсан байна. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Их Монгол улсын эзэн хааны тамгын бичгийн утга, үзэл санааг тайлбарлан таниулна. Түүнчлэн XIII зууны үеийн Монгол хэл бичгийн төдийгүй төрт ёсны хосгүй үнэт дурсгалын ач холбогдол, үнэ цэнийг үзэгчдэд мэдрүүлэх, үндэс угсаа, хэл соёлоо бахархан дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг тамгын бичгийн дардсыг ил захидал дарж урлах ба өөрийн хайртай хүндээ захиа бичиж дурсгах боломжтой хөтөлбөр юм. Бэлдцийн үнэ: Төлбөргүй хөтөлбөр.
Зорилтот бүлэг:
- ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид
- Их дээд сургууль, коллежийн оюутан,
- Насанд хүрэгчид,
- Тусгай хэрэгцээт үйлчлүүлэгч
- Жуулчин