image
clock
2025-05-26
“ШОРООН БУМБАГАРЫН ДОМГИЙН АМЬТАН” БАРИМЛЫН ХӨТӨЛБӨР

Чингис хаан Үндэсний музейн “Монгол нутаг дахь эртний төрт улсууд”-ын танхимын нэгэн онцгой үзмэр болох шороон бумбагарын дурсгалын түүхэн ач холбогдлыг үзэгчдэд таниулна. Домгийн хамгаалагч амьтны бэлгэдэл, дүрслэлийг дэлгэрэнгүй тайлбарлан хүргэнэ. Энэхүү домгийн хамгаалагч амьтныг баримлын хөтөлбөрөөр дамжуулан үзэгчид өөрийн хүссэн өнгө будгаар будан бүтээл болгон авч явах боломжтой. Бэлдцийн үнэ: 10000 төгрөг.

Зорилтот бүлэг:

- ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид

- Их дээд сургууль, коллежийн оюутан,

- Насанд хүрэгчид,

- Тусгай хэрэгцээт үйлчлүүлэгч

- Жуулчид