Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор төр засгийн бодлого, шийдвэрээр “Мод тарих үндэсний өдөр” “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар явуулж байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд Чингис хаан Үндэсний музей нь “Тэрбум мод” боловсролын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Бэлдцийн үнэ: Төлбөргүй хөтөлбөр.
Зорилтот бүлэг:
- ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчид
- Их дээд сургууль, коллежийн оюутан