image
clock
2025-05-31
МОНГОЛ-ЯПОНЫ НАЙРАМДЛЫН БЭЛГЭДЭЛ ҮЗЭСГЭЛЭН

Монгол Японы ард түмний найрамдал хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Урлаг найрсаг харилцааны нандин хэлхээ” Японы уран бүтээлдчдийн урласан вааран хавтан урлаг уран зургийн хавтангуудыг Чингис хаан Үндэсний музейд (2025.05.31) байнгын үзмэр болгон байрлууллаа. 

Уран зургийн энэхүү вааран хавтан нь газрын дундад тэнгисийн эрэг орчимд анх үүссэн өнө эртний түүхтэй урлал бөгөөд хамгийн эртний хавтан НТӨ 3500 оны үеийн Месопотамын Урук хотын сүмийн тууринаас гарч иржээ. Тухайн үеийн хүмүүсийн хувьд энэ төрлийн вааран чимэглэл нь ямар их их үнэ цэнтэй зүйл байсан нь тэдгээрийг сүм хийд зэрэг онцгой чухал барилга байгууламжуудыг чимэглэхэд хиймэл эрдэнийн чулуу болгон ашиглаж байснаас харагдана. Хожим нь уран зургийн вааран хавтан Египет, Грек, Ром зэрэг эртний соёл иргэншилт орнуудад тархан дэлгэрч, гоо зүй урлагийн агуулга нь улам бүр баяжин хөгжих болсон. 

Орчин үед вааран хавтангийн урлал дэлхий даяар, тэр дундаа Европт өргөн дэлгэрч, уран бүтээлчид ваар, шаазан эдлэлийн брэнд болгон үе дамжин үйлдвэрлэж үнэ цэнийг нь нэмэгдүүлсээр буй аж.