XX зууны Монголын түүхэнд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн "Жамсрангийн САМБУУ"-ийн гүйцэтгэсэн үүрэг эрдэм шинжилгээний хурал, "Өв сургамж" тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 7 давхарт 2025 оны 06 сарын 27-ны өдөр болно.
Ж.Самбуу нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар 1954-1972 онд удаа дараа сонгогдон ажилласан, “Энх тайвныг бэхжүүлэхийн төлөө” олон улсын шагналт, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн улс төрч төр, нийгмийн зүтгэлтэн юм.