image
clock
2025-07-02
ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР СУДЛАЛ НЬ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРСНИЙГ ХАРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2024 оны 12 дугаар сард Монголын төр нийгэм, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон. Энэ ажлын хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс эрхлэн “Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв соёл-390” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг (2025.07.01-07.04) зохион байгуулж байна. 

Тус хурлыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний комисс, ССАЖЗЯ, Өвөрхангай аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд, хурлыг нээж ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам үг хэллээ.                  

Дэлхийн урлаг, соёлын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Өндөр гэгээний өвийг эрдэмтдийн хүчээр дэлхийд дансалж ЮНЕСКО-д бүртгүүлэхийн төлөө зорин ажиллаж байна. С.Чулуун захирлын удирдлага дор ОХУ-эрдэмтэн Занабазарын урлаг судлаач Сурун-Ханда Дашинимаевна Сыртыпова хамтран Занабазарын шилдэг бүтээлийн катологиийг монгол англи хэлээр гаргаж тэмдэглэлт ойн ёслолын үеэр бэлэн болгохыг дуулгав. 

Харин хурлын ерөнхий зохион байгуулагч Академич, МУ-ын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн С.Чулуун “Дэлхийн дахины түүхэнд өөрийн нэр алдраа мөнхөлсөн МУ-ын Анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын 390 жилийг ойг тэмдэглэх хүрээнд энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэ удаагийн хурал сүүлийн 10 жилд Өндөр гэгээн судлалын хамгийн оргил үе нь байсан. Өндөр гэгээн Занабазарын хувьд шашин номын хувьд ч улс төрийн хувьд ч Оросын эзэнт улстай эрх тэгш зиндаанд харилцаатай байхыг чухалчилж байсан бөгөөд оросын зүгээс түүнийг хязгаар нутгийн нэгэн хутагт гэсэн байр суурь үргэлж илэрхийлэгдэж байсан гэдгийг илтгэлдээ онцлов. 

Хуралд энэ чиглэлээр судалгаа хийдэг ОХУ, АНУ, Польш, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, БНХАУ, Унгар, Герман зэрэг 10 гаруй орны эрдэмтэд оролцож байгаа бол цахимаар хэд хэдэн орны эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнууд нийт 200 гаруй төлөөлөл оролцож, гадаадын нэр хүндтэй эрдэмтэн профессорууд болох ОХУ-ын Дорно дахины судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн С.Д.Сыртыпова, Польшийн Варшавын Их сургуулийн Дорно дахины салбарын захирал Агата Барея-Стажиньск, Эрмитаж Улсын музей, Унгарын Хопп Форенц Азийн урлагийн музейн судлаачид тухайн музейнуудад буй Өндөр гэгээний урлалын тухай илтгэл хэлэлцүүлэв. 

Хуралд оролцогсдоос Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын 400 жилийн тэгш ой болоход музейг нь байгуулах, өвийг нь ЮНЕСКО-д бүртгүүлэх, түүний эв нэгдэл, сайн сайхны бэлгэдэж зохиосон ерөөл Жанлавцогзолыг Монгол үндэстнээрээ бүгд мэдэж уншдаг байх зэрэг чухал чухал санаануудыг хурлын үеэр хөндөн гаргаж байна. 

Хурлын үеэр УИХ-ын гишүүн асан, ШУ-ын доктор,профессор Д.Лүндээжанцан 9 буяны даллагатай 9 зүйлийн хөндийд Өндөр гэгээн Занабазарын анхны даншиг наадмыг тэгш ойг тохиолдуулан 1995, 2005, 2015 онуудад хийж байсан талаар дурьдсан бол, Түүхийн ухааны доктор Я.Содбаатар өндөр Богдынхоо мэлмийн гийсний 390 жилийн ойг 07 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Есөн зүйл, Арвайхээр, Хархоринд ёслол төгөлдөр зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ удаагийн хуралд оролцож байгаа эрдэмтдийг харахад өндөр гэгээн судлал нь олон улсын түвшинд хүрснийг илтгэж байна гэв. 

Өндөр гэгээн Занабазарыг алдарт Бямбын Ренчин нэгэнтээ тэр бол Азийн Мекаланджело байсан гэж үнэлдэг бол өрнө дахины урлагийн музей, сургуулиудад Азиас түүнийг онцлон авч үздэг алдартай уран бүтээл байв. 

Мөн энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор уран дархны урлагийг дэмжих зорилгоор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний түүхт 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв- урлахуй“ шилдэг бүтээлийн тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд (2025.07.04- 07.20) Ерөнхийлөгчийн Тамгын газар, ССАЖЗЯ, Уран дархны “Түмэн эрдэнэс” холбоо, Монголын Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Урчуудын эвлэл хамтран зохион байгуулж, олон нийтэд дэлгэн үзүүлэхээр бэлтгэж байна.