image
clock
2025-07-24
МОНГОЛ-ТАЖИКИСТАНЫ МУЗЕЙД ХАМТРАН АЖИЛЛАХААР "САНАМЖ БИЧИГ"-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр МУ-ын Чингис хаан Үндэсний музей болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний музей хооронд хамтран ажиллахаар тогтлоо.                      

Энэ хүрээнд харилцан ойлголцлын "Санамж бичиг“-т Чингис Хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Тажикистан Улсын Үндэсний музейн захирал Иброхимзода Зафаршо Сафо нар гарын үсэг (2025.07.24) зурлаа.                          

Ингэснээр түүх- соёлын өвийг хадгалах, судлах, сурталчлах, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд хамтарна.