image
clock
2025-07-29
"ИХ ШҮТЭЭН ЭЗЭН ЧИНГИС ХААН" ҮЗЭСГЭЛЭН ИРЭХ САРЫН 8-НД ДЭЛГЭГДЭНЭ

Чингис хаан Үндэсний музей, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Талын язгууртан сан хамтран "Их шүтээн Эзэн Чингис хаан" тусгай үзэсгэлэн 2025 оны 08 сарын 08-нд дэлгэгдэж нээлтээ хийнэ.

Үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музейн үзмэр болон Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалагдаж буй Эзэн сангийн ганзай, Чингис хааныг бурханчлан дүрсэлсэн танка зураг, сан тахилын судар гэх мэт XVIII-XX зуунд бүтээгдсэн эд өлгийн зүйлс болох ховор үзмэрүүдийг Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд нэг сарын хугацаанд олон нийтэд зориулан дэлгэх юм.