"Хаадын зам-2025” арга хэмжээ ЮНЕСКО-ийн өвд бүртгэлтэй Чингис хааны өлгий нутаг Бурхан Халдунаас Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум Орхоны хөндий хүртэл 2025 оны 08 сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд үргэлжилж өндөрлөлөө.
Энэхүү томоохон арга хэмжээг Чингис хаан Үндэсний музейгээс санаачлан эхлүүлж гурав дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд, Монголын эзэнт гүрэнд холбогддог хаад, язгууртны болоод бичиг соёлын өвийн түүхэн дурсгалт газруудыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн үйлчилгээ, маршрутыг хөгжүүлэх дэлхий нийтийн хүртээл болгох зорилгоор эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эхлүүлсэн.
Ийнхүү “Хаадын зам-2025” арга хэмжээний нээлтийг Төв аймгийн Мөнгөн-Морьт сумын Хэрлэнгийн “Цагаан арал”-аас эхэлж, Баяндэлгэр сумын Гүн Галуутайд Алтан ургийн язгууртан Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” залуу зохиолчдын яруу найргийн наадмын өдөрлөг, Баян сумын Өгөөмөрт Лигдэн хааны ордонд тоглож байсан монгол хаадын хөгжим Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулгын тоглолт, элжилж, “ЮНЕСКО-ийн хүн төрлөхтний соёлын биет бус өвд бүртгүүлсэн хөхүүрийн айраг исгэх уламжлал холбогдох зан үйлийг сурталчилсан “Хаадын ундаа айрагны баяр, Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэгч” адуучин тэмцээн, Баян-Өнжүүл сумын “Зоргол хайрхан”-д “Зураачдын нүдээр Зоргол хайрхан” хээрийн үзэсгэлэн, Дэлгэрхаан суманд Цогт тайжийн хадны бичиг монгол уран бичлэгийн уралдаан зэрэг эвент арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Тус арга хэмээний нээлтэд оролцсон ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, Доктор, дэд профессор Г.Эрэгзэн Их хааны их шүтээн Бурхан Халдун хайрханаа бид ЮНЕСКО-д бүртгүүлж чадсанаараа бахархах хэрэгтэй. Бурхан Халдун Орхоны хөндий хоёулаа Дэлхийн өвд бүртгүүлсэн газрууд тул өндөр ач холбогдотой. Энэхүү түүхэн дурсгалт газруудад Хүрээт довын дурсгал, Хүннүгийн дурсгал суурин түүхт газрууд их бий. Эртний Хархорин хот орчин үеийн Хархорин хот болон сүндэрлэхээр эхэлж байгаад олзуурхаж байна гэв.
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, Доктор профессор Б.Пүрэвсүрэн “Бид энэ ажлыг 2022 онд эхлүүлэхдээ Монгол орон даяар 3 мянга гаруй иргэдэд анкетын болон чанарын судалгааг явуулж соёлын сэргэлтийн бодлогоор хэрэгжүүлсэн. Энэ томоохон арга хэмжээний цар хүрээг жилээс жилд нэмэгдүүлэхэд орон нутгийн оролцоо чухал гэдгийг онцлов.
ОХУ-ын ШУА-ийн Алс дорнодын салбарын ард түмний түүх, археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Академич Крадин.Н.Н хэлэхдээ “Академич С.Чулууны санаачилгаар эхлүүлсэн энэ томоохон түүхэн арга хэмжээ агуу хүний төрсөн нутаг Их Хайрханаас эхэлж, гэрч болон оролцож мартагдашгүй түүхэн дурсамж бүтээж байгаадаа баяртай байна. Монголын эзэнт гүрнийг дэлхийн XIII-XIV зууны түүхэнд глобалчлалын үе гэж үздэг. Монголын төр засгаас Эх эзнийхээ дурсгалд зориулан төр засгаас нь анхаарч аялал жуулчлалын томоохон бүтээн байгуулалтуудыг хийсээр байна.Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ Монгол-Оросын хаадын дурсгалуудаар дамжуулан хийх боломж харагдаж байна.Оросын эзэнт гүрнийг Монголын эзэнт гүрэн үүсгэсэн гэж үздэг” гэж тодотгов.
Баяндэлгэр сумын Гүн Галуутайд Алтан ургийн язгууртан Их зохиолч Д.Нацагдоржийн Төрсөн гэрийн буйранд “Миний нутаг” залуу зохиолчдын яруу найргийн наадмын өдөрлөг болж нийт 8 яруу найрагч, хүүхэд байгачууд оролцож “Миний эх орон Монголын сайхан орон”шүлгийг уншиж, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн судалгаа, түүний бүтээлийн талаар хүүрнэлдэв.
Баянцагаан сумын Өгөөмөр Их хотын туурь түүх соёлын үл хөдлөх дурсгалт газарт болсон Дэмбээ уралдаанд нийт 33 дэмбээчин оролцож холимог төрлийн 1-р байрыг Б.Дашдэндэв, удаах байранд малчин Б.Даваасүрэн шалгарч Чингис хаан Үндэсний музейгээс Өргөмжлөл мөнгөн шагнал гардуулав. Баян сумын “Хаадын ундаа айрагны уралдаанд 10 өрхийн айраг оролцож айрагны өв соёлыг тээгчээр орон нутгаа манлайлан тэргүүн байрт адуучин малчин Д.Даваасүрэн гэргийн хамт, дэд байранд Д.Амаржаргал шалгарч Чингис хаан Үндэсний музейгээс Өргөмжлөл мөнгөн шагнал хүртэв.
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэгч” адуучин тэмцээн шургаа, ташуур уурга шүүрэх, булгиулах , бугуйл шидэх 4 төралд малчдын дунд зохиогдож тэргүүн байрыг Н.Цолмонбаатар, дэд байр Н.Хүүхэндүү, гутгаар байр Д.Бадамрагчаа, тусгай байранд Ц.Бат-Орших нар шалгарч Чингис хаан Үндэсний музейгээс Өргөмжлөл мөнгөн шагнал хүртэв.
Баян-Өнжүүл сумын “Зоргол хайрхан”-д “Зураачдын нүдээр Зоргол хайрхан”-ны өвөрт байгалийн үзэсгэлэнг өөр өөрийн өнгөөр 6 уран бүтээлч оролцон зурж хээрийн үзэсгэлэн дэглэв.
Улмаар уг арга хэмээнийн хаалтын үйл ажиллагаа-дүгнэлт хэлэлцүүлгийг Өвөрхангай аймгийн Хархорины Хархорум музейд хийж Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун оролцож ”2022 онд эхлүүлсэн Хаадын жим-Хаадын замаар үргэлжилж байна. Аливаа ажлыг эхлүүлж хийхэд хамтын хүч оролцоо байхгүй бол ажил урагшлахгүй. Ирэх жил илүү өргөн хүрээнд энэ ажлаа үргэлжлүүлэх болно. Энэ арга хэмжээнд оролцохооор зорин ирсэн ОХУ-ын ШУА-ийн Алс дорнодын салбарын ард түмний түүх, археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Академич Крадин.Н.Н, ОХУ-ын Кенерова Их сургуулийн профессор Доктор (Ph.D) Васютин.С.А, ОХУ-ын ШУА-ийн Алс дорнодын салбарын Алс дорнодын ард түмний түүх, археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Доктор (Ph.D), профессор Ивлиев.А.Л болон ШУА-ийн хүрээлэнгүүдийн захирлууд багийн нийт гишүүддээ орон нутгийн удирдлагууддаа талархалаа илэрхийлье. Энэ удаа шинжлэх ухааны байгууллагуудыг татан оролцуулсан түүхэн аялал нь соёлын урт жимийг татуулна гэдэгт итгэлтэй байна. Түүх, археологийн үнэ цэнийг тодотгож, өртөөлчилсөн соёлыг түгээж, Монголын язгуур оршихуйн гайхамшигт түүхийг эхлүүлж, аялал жуулчлалын шинэ маршрут бий болгосноор нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулах болно” гэдгийг тодотгон тэмдэглэв.
"Хаадын зам-2025” арга хэмжээг ССАЖЗЯ, Төв аймгийн СУАЖЗГ, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, “Хөх бичиг” Бичиг соёлын академи, орон нутгийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлэв.