Чингис хаан Үндэсний музей, ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн Үндэсний их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монголын соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын мэргэжилтнийг чадавхжуулах сургалт (2025.08.04-08)-ыг гурав дахь удаагаа зохион байгуулав.
Тус сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн музей, хөдөө орон нутгийн музейн сан хөмрөг, үзмэр, эд өлгийн зүйлийн хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтнүүд оролцож сертификат гардан авсан юм.
Сургалтыг БНСУ-ын Ордон музейн захирал асан, Үндэсний соёлын өвийг дэмжих газрын дарга И Гүй Ён, Солонгосын Үндэсний музейн Хадгалалт хамгаалалтын газрын ахлах ажилтан Хо Илгвон “Музейн сан хөмрөгийн хадгалалт, менежмент”, Юн Инь их сургуулийн профессор И Бён Хүнь “Музейн орчин дахь биологийн хор хөнөөл”, Гунжү Үндэсний Их сургуулийн профессор Со Жон сог “Түүх, соёлын өвийн контент” зэрэг сонирхолтой сэдвүүдээр явуулж харилцан туршлагаа хуваалцсан үр сургалт болсныг оролцогчид дүгнэн хэлэлцэв.
Уг сургалтад Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Үндэсний төв архив, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний төв номын сан, МБШТГ, СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэнгийн нийт 80 гаруй төлөөлөл таван өдрийн турш оролцов.