image
clock
2025-08-21
“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТҮҮХИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, СУРАХ БИЧГИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ, САЙЖРУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Чингис хаан Үндэсний музей, Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар хамтран “Ерөнхий боловсролын түүхийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн хөгжүүлэлт, сайжруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг түүхийн чиглэлээр сургалт, судалгаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын түүхч эрдэмтэн судлаачид, багш нар, суралцагчдыг оролцуулан зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Л.Лхагвасүрэн нар оролцож, ШУА-ийн эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн түүхийн багш, профессорууд, ерөнхий боловсролын сургуулийн түүхийн багш нар, төрийн бус байгууллага, судлаачдын төлөөлөл, боловсролын салбарын төрийн захиргааны болон судалгаа, үнэлгээний мэргэжлийн байгууллагын төлөөлөл нийт 64 албан хаагч гурван чиглэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Хэлэлцэх чиглэл-1: Түүхийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн уялдаа;

Хэлэлцэх чиглэл-2: Түүхийн сурах бичигт гарч буй өөрчлөлт, чиг хандлага;

Хэлэлцэх чиглэл-3: Сурах бичгийн хэрэглээ, тулгамдсан асуудал;

Тус хэлэлцүүлэг нь цаашид ерөнхий боловсролын сургуулийн түүхийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сурах бичгийг сайжруулах, хөгжүүлэхэд оролцогч талуудын саналыг тусгахад чиглэгдэнэ.