image
clock
2025-09-11
"ХЯЗГААРГҮЙ ЧУЛУУН ЦУУРАЙ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭНЭ

Японы орчин үеийн урлагийн уран бүтээлч “Кёозан-Ха” урлагийн үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч Торү Күранүкийн “Хязгааргүй чулуун цуурай” уран бүтээлийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд (2025.09.20-10.04) өдрүүдэд дэлгэгдэх гэж байна.

Уран бүтээлч Торү Күранүки нь бүтээлийнхээ үзэл санааг чулууны хэлээр илэрхийлж, чулууны хүслийг сонсож, бүтэц, өнгөний нийлэмжийг уран бүтээлдээ тусгадгаараа онцлогтой.

Дэлхийн хамгийн хуучин атлаа хэзээ ч хуучиршгүй чулууны мөн чанарыг бүтээлүүддээ шингээхийн зэрэгцээ монгол соёлын чулуу зөвхөн байгалийн материал бус амьтай, эзэнтэй, сүнслэг гэсэн агуулгыг илэрхийлэх үзэсгэлэнд 77 бүтээл багтах аж.