image
clock
2025-09-11
"МОНГОЛ ЯПОНЫ-ЁС ЖУДАГ” УРАН БИЧВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Япончууд өөрсдийн зохиосон ханз үсгээ Азийн орнуудад сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор анх 2005 онд БНХАУ-д Бээжингийн уран бүтээлчидтэй хамтарч ханз үсгийн үзэсгэлэн дэлгэж байсан түүхтэй аж.

Манай улсад 2017 онд уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэж байсан бол, хоёр дахь удаагаа Чингис хаан Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд “Монгол Японы- Ёс жудаг” уран бичвэрийн үзэсгэлэн нээлтээ (2025.09.10) хийлээ.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, “Шицүкэно кай-Ёс зүйн нийгэмлэг"-тэй хамтран хоёр улсын нэр хүндтэй улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд, уран бичлэгийн уран бүтээлчдийг оролцуулсан тус үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага энэ оноос эхлэн албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасны дагуу Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг батлан хэрэгжүүлж буй энэ цаг үед, мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны хамтаар Монгол Улсад төрийн айлчлал хийсний дараа энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буйгаараа онцлог. Хоёр улсын “Хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа түүний дотор иргэд хоорондын итгэлцлийн бэхжүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түүхэн ач холбогдолтой”-г онцоллоо.