image
clock
2025-09-16
Казүми Арикава: “УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙН ҮНЭ ЦЭН,НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ" СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВИНА

"Үнэт эдлэл нь зөвхөн гоёл чимэглэл бус үнэ цэнтэй, суралцаж болох урлаг" хэмээн үздэг дэлхийн нэрт үнэт эдлэл цуглуулагчаар 40 гаруй жил ажиллаж байгаа “Albion Art Jewelry Institute” үүсгэн байгуулагч Казүми Арикава нь “Урлагийн бүтээлийн үнэ цэнэ ба нийгэмд үзүүлэх нөлөө" сэдвээр (2025.09.20) 11:30 цагт Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд олон нийтэд зориулан илтгэл тавих юм.

Казүми Арикава нь Японы орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч Торү Күранүкийн “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.