image
clock
2025-09-19
"САНАМЖ БИЧИГ"-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, БНСУ-ын “Донгбу Арт” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Жон Жунгжин нар харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг өнөөдөр (2025.09.17) байгууллаа.

Ийнхүү Санамж бичгийг үзэглэснээр соёлын өвийг эрсдэл гэмтэлгүй олон улсад үзэсгэлэнд оролцуулахад сав баглаа, боодол хийх, тээвэрлэхээс гадна музейн алба хаагчид олон улсад үзмэр боож савлах эрхтэй болох юм.

Энэхүү санамж бичгийн хүрээнд музейгээс олон улсад гаргах үзмэр тээвэрлэлт, сав баглаа боодолд хамтрах, үзмэр, олдворын олон улсын тээвэрлэлтийн туршлагатай холбоотой техникийн семинар зохион байгуулж, шилдэг туршлагаас суралцаж, мэргэжлийн стандартын дагуу дадлагажиж, соёлын өвийн хадгалалт, үзмэр, олдвор боож, савлах сертификат олгоно.