image
clock
2025-09-22
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Стратегийн зорилго

Монголын төрт улс, хаад, язгууртны болон эзэнт гүрэн, Чингис хаан, хаад, язгууртны түүх, соёлын өвийг хадгалах, хамгаалах, судлах, сурталчлах үндэсний хэмжээний соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн төв болж, бүс нутаг, олон улсад өрсөлдөх түвшинд хүрэхэд оршино.

Энэхүү стратегийн зорилгын хүрэх үр дүнг дараах зорилтуудаар 2023-2030 онд хэрэгжүүлэхээр тодорхойллоо. Үүнд:

Стратегийн зорилт-1. Чингис хаан Үндэсний музейн бодлого, хөгжлийн хэтийн чиглэлийг судалгаа, шинжилгээнд тулгуурлан тодорхойлж, хууль, эрх зүйн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, тогтвортой гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, соёл, шинжлэх ухааны танин мэдэхүйн цогц төв болох

Стратегийн зорилт-2. Чингис хаан ба түүний угсааныхан, Монголын эзэнт гүрний түүхийг судалгааны тэргүүлэх чиглэл болгож, бүсчилсэн судалгааны төв байгуулах

Стратегийн зорилт-3. Монголын төрт улс, хаад язгууртны түүхтэй холбогдох соёлын өвийг цуглуулах, бүртгэх, үнэлгээжүүлэх, олон улсын стандартад нийцсэн хадгалалт хамгаалалтын орчин бүрдүүлж хадгалж хамгаалах, сэргээх, цахим мэдээллийн сан, лаборатори байгуулах, бүс нутгийн жишиг музей болох

Стратегийн зорилт-4. Музейн болон олон нийтийн соёлын боловсролын тогтвортой үйл ажиллагаа явуулах, музейд суурилсан үндэсний болон олон улсын арга хэмжээг зохион байгуулж түүх, соёлыг сурталчлах, өв соёлоо эрхэмлэсэн ёс суртахуунтай монгол хүнийг бий болгох  

Стратегийн зорилт-5. Музейн соёлын инновац, технологи, мерчиндайзингийн бүтээгдэхүүн хөгжүүлж, нийгэм, эдийн засаг дахь музейн үр нөлөөг нэмэгдүүлэх.

Стратегийн зорилт-6. Музейн үзэсгэлэн, үзүүллэг дэглэлтийг шинжлэх ухааны үндэслэл, дизайн урлагийн орчин үеийн чиг хандлагыг нүүдэлчдийн хэв шинжтэй хослуулан, олон улсын дэвшилтэт технологийн ололтыг ашиглан шинэ түвшинд хүргэх

Стратегийн зорилт-7. Музейн үйлчилгээнд олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж, музейн аюулгүй байдлыг хангах технологид суурилан хөгжүүлж, эрсдэлийн менежментийн чадавхыг бэхжүүлсэн өндөр чадамжтай систем бүрдүүлэх

Стратегийн зорилт-8. Музейн төлбөр тооцоог бүрэн цахимжуулах, өөрийн орлого, зарлага, төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг ил тод тайлагнах, хэмнэлттэй зарцуулах, музейн материаллаг баазыг бэхжүүлэх.



Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Чингис хаан Үндэсний музейн Захиргаа, эрх зүйн багийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан арга зүйч С.Алтангэрэл

Хаяг, утасны дугаар: Чингис хаан Үндэсний музей, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, 70212222