image
clock
2025-09-22
МОНГОЛЫН ТАЛ НУТГИЙН ЧУЛУУГААР БҮТСЭН “ХЯЗГААРГҮЙ ЧУЛУУН ЦУУРАЙ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Чулууг зөвхөн эд материал бус цаг хугацааны тэсвэр тэвчээр байгалийн гоо зүйн бэлгэдэл хэмээн үздэг.

Японы орчин үеийн урлагийн уран бүтээлч “Кёозан-Ха” урлагийн үзэл санааны хөдөлгөөнийг үндэслэгч Күранүки Торү “Хязгааргүй чулуун цуурай” уран бүтээлийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд (2025.09.20) дэлгэлээ.

Тэрээр нээлтийн үеэр Монголд гурван сар амьдарч Монголын тал нутгаас авсан чулуугаар 77 бүтээл хийж бүтээснээ өнөөдөр ийнхүү Монголчуудад зориулан дэлгэн үзүүлж байна. “Кёозан-Ха”хөдөлгөөнийг Чингис хаан тэртээ XIII зуунаас хэрэгжүүлж эхэлсэн Монголын эзэн гүрэн Кёозан-Ха”-ийн өлгий нутаг юм гэдгийг уран бүтээлч Күранүки Торү онцлон хэллээ. Торү Күранүки нь бүтээлийнхээ үзэл санааг чулууны хэлээр илэрхийлж, чулууны хүслийг сонсож, бүтэц, өнгөний нийлэмжийг уран бүтээлдээ тусгадгаараа онцлогтой уран бүтээлч юм.

Дэлхийн хамгийн хуучин атлаа хэзээ ч хуучиршгүй чулууны мөн чанарыг бүтээлүүддээ шингээхийн зэрэгцээ монгол соёлын чулуу зөвхөн байгалийн материал бус амьтай, эзэнтэй, сүнслэг гэсэн агуулгыг илэрхийлсэн аж.

Үзэсгэлэн ирэх сарын 4-нийг хүртэл Чингис хаан Үндэсний музейн нэг давхрын түр үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй дэлгэгдэх тул үзэгч Та бүхнийг хүрэлцэн ирж мэлмийгээ баясгахыг урьж байна.