image
clock
2025-09-26
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, музейн гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн эрхлэгч Т.Энхтунгалаг нар энэ оны хоёрдугаар сард БНСУ-ын Үндэсний музейн удирдлагуудтай уулзаж, музейн дижитал дэглэлт, сан хөмрөг, сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын чиглэлээр хамтарч ажиллах, музейн боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр санал солилцож хамтран ажиллахаар тохиролцсон.

Энэ ажил үргэлжилж хоёр улсын музей хооронд соёлын солилцоо, хамтын ажиллагааны харилцан ойлголцлын Санамж бичгийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан билээ.

Хамтын ажиллагааны эхлэл болж, Чингис хаан Үндэсний музейн гадаад харилцааны менежер С.Батнасан (2025.09.14-нөөс 19) өдрүүдэд БНСУ-ын Үндэсний музейд зохион байгуулагдсан “2025 оны музейн гадаад харилцааны ажилтнуудын нэгдсэн өдөрлөг”-т оролцлоо.

Өдөрлөгт Чингис хаан Үндэсний музейн гадаад харилцааны туршлагыг танилцуулж Тайвань, Гүрж, Эстони зэрэг улсын музейн гадаад харилцааны арга барилаас туршлага суралцаад ирлээ.