image
clock
2025-11-04
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ “НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ТӨВ БОЛОХ НЬ” ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Хүмүүнлэгийн болон хэрэглээний нийгэм, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй олон улсын хуралд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Чингис хаан Үндэсний музей нүүдлийн соёл иргэншлийн төв болох нь” сэдвээр илтгэл тавьж (2025.10.01) хэлэлцүүллээ.

Тэрээр илтгэлдээ Чингис хаан Үндэсний музейд тал нутгийн нүүдэлчин ард түмний түүх соёлын хосгүй үнэт өвийг судлан шинжилж, сэргээн засварлаж, олон улсын стандартад нийцсэн музейн орчин нөхцөлд хадгалж, олон нийтэд таниулан сурталчилж, хүүхэд залуучуудад зориулсан музейд суралцахуй боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын эрдэм шинжилгээний хурал, нэр хүндтэй гадаад дотоодын эрдэмтдийн лекцийг тогтмол зохион байгуулж, Бүгд Найрамдах Франц улсад “Чингис хаан:Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”, Бүгд Найрамдах Чех улсад “Чингис хаан”, Швейцарь улсад Монгол орон: Цаг хугацааны аялал” зэрэг олон улсын үзэсгэлэн дэлгэж түүх, соёл, боловсролын цогц үйлчилгээг явуулж буй талаар онцлон дурьдав.