image
clock
2025-11-04
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Хэрэв Та галд өртвөл яах вэ?, Хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авч чадах вэ? өөрөөсөө асуугаад нэг үзээрэй. “ЗОГС-ХЭВТ-ӨНХӨР”

Чингис хаан Үндэсний музей нь улсын онц чухал обьект. Тийм ч учраас Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй тогтмол хамтран ажилладаг.

Энэ хүрээнд гал түймийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах ээлжит сургалтаа авч ажилтнуудаа (2025.10.03) хамрууллааа.

Сургалтыг ЧД-ийн ОБХ-ийн сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Учрал орж, ахуйн орчинд гал түймэр үүсгэхгүй байх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, гал түймэр үүссэн үед нунтаг галын хорыг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөөг өглөө.

Иргэн та анхаарал болгоомжтой байж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үе, эх орон, байгаль дэлхийгээ хайрлаарай!