
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны шийдвэрээр Байгалийн түүхийн музейн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн билээ. Шинэ музей ашиглалтад орсноор дэлхийн жишигт нийцсэн, байгалийн шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт өвийг хадгалсан, эрдэм шинжилгээ, судалгааны нэгдсэн томоохон цогцолбор болон өргөжих юм.
Өнөөдөр тус музейн удирдлага, үзүүллэг дэглэлтийн багийнхан Чингис хаан Үндэсний музейн удирдлагуудтай уулзаж, туршлага судалж, заавар зөвлөгөө авч, музейн сан хөмрөг, сэргээн засварлах лабораторийн үйл ажиллагаатай (2025.10.09) танилцлаа.
Уулзалтаар музей байгуулахад сан хөмрөгийнхөө 50-70 жилийн дараах нөөцийг тооцоолж, агааржуулалт, халаалт дулааны систем, гэрэлтүүлэг зэрэг үйл ажиллагааныхаа ач холбогдлыг эрэмблэж, зохион байгуулалтын асуудал хамгийн чухлыг зөвлөв.