image
clock
2025-11-04
ГАМШГААС ХАМГААЛАХ ОНОЛ-ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн тохиолдол нэмэгдсээр байгаа энэ цаг үед Чингис хаан Үндэсний музейн хамт олон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОБЕГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төвийн 116 дугаар ангийн обьектод очиж, онол-дадлага хосолсон сургалтад (2025.10.14) хамрагдлаа.

”ГАМШИГ” гэж юу вэ?

Аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ.

”АЮУЛ” гэж юу вэ?

Аюул гэж хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй аюулт үзэгдэл, осол, хүний буруутай үйл ажиллагааг хэлнэ.

Хүний болон байгалийн үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн үед эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх, утаат орчны бүс рүү орж дадлага ажил хийж, галын аюулт үзэгдэл гарсан үед галын хорыг зөвлөмжийн дагуу хэрхэн ашиглах, газар хөдлөлт болж буй тестэд биеэр орж мэдэрсэн онол-дадлагыг хослуулсан нь бодит үр дүнтэй сургалт боллоо.