
Жендэрийн тэгш бус байдал нь ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэл, боловсрол, ухамсрын доройтол, хариуцлагагүй үйлдэл зэрэг олон сөрөг үр дагавруудыг дагуулж нийгэмд сөргөөр нөлөөлдөг.
Тийм ч учраас Чингис хаан Үндэсний музейгээс ажилтнууддаа зориулан Жендэрийн Үндэсний хороотой хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр” ээлжит сургалтыг (2025.10.30) авлаа.
Жендэрийн тэгш оролцоот байдал нь чанарын утгаар илэрхийлэгддэг тул хүний эрхэд суурилсан, хэнийг ч анхаарлын гадна үлдээхгүй байхыг ажил олгогчид анхаарч ажиллах шаардлагатайг сургалтын үеэр Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албаны ЖДШМСХ-ийн дарга О.Буянаа хэллээ.
Тэгш оролцоот байдал:
Нэг: Ажил дээрээ хүндлэгдэх, байгууллагын нэг хэсэг гэдгээ мэдрэх
- Хамт олонтойгоо мэдрэх;
- Үнэ цэнээ мэдрэх;
- Хүмүүс өөрийг нь ойлгодог гэдгийг мэдрэх;
- Бусдад хүлээн зөвшөөрөгдөх;
Хоёр:Ажил үүргээ гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авах, хамтрах
Гурав: Хөдөлмөрөө үнэлүүлэх шагнуулах, урам авах
Төрийн албан хаагч Та хүний эрхийг дээдэлж, үнэт зүйлсээ чухалчилж, чиг үүргээ иргэдэд ээлтэй байдлаар хэрэгжүүлэн эерэг өөрчлөлтөд өөрийн хувь нэмрээ оруулна гэдгийг ямагт санаарай. Жендэрийн тэгш бус байдал нь хувь хүнд гарах ахиц дэвшлээр хэмжигдэнэ.
Өнөөдрийн байдлаар төрийн албанд ажиллагсдын 66 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Манай улсын хувьд жендэрийн зөрүүгийн үзүүлэлтээр 2025 онд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан "Жeндэрийн зөрүүтэй байдлын тайлан"-д Монгол Улс 146 орноос 65 т жагсаж, өмнөх оноос 20 байр ахисан байна.