image
clock
2025-11-04
МУЗЕЙН ХАМТ ОЛОН ХАРХОРУМ ХОТЫН ОЙН ЗУРВАСТ 1000 МОД ТАРИЛАА


Өвөрхангай аймгийн Хархорин суманд шинээр байгуулагдаж буй Хархорум хотын 2025 оны экологийн төлөвлөгөөнд 1,1 сая ширхэг мод тарихаар тусгасан.

Энэ дагуу Чингис хаан Үндэсний музей байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд “Шинэ Хархорум” хотод 1000 ширхэг мод тарихаар тусгасны дагуу гүйцэтгэгч компаниудтай хамтран (2025.10.28) гүйцэтгэлээ.

Чингис хаан Үндэсний музейгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн өрнүүлэх тухай" 58 дугаар зарлиг, 2010 оны "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай" 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2021 оноос хойш жил бүр “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарьсаар ирсэн.