
Соёлын бүтээлч сар-2025 арга хэмжээний хүрээнд “Монгол бахархлын өдөр”-ийг угтан Чингис хаан Үндэсний музей “Эмнэх хайр” ТББ-тай хамтран аутизмтай болон хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн соёл, боловсролын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор танин мэдэхүйн өдөрлөг (2025.11.08) -ийг зохион байгууллаа.
Өдөрлөгт “Эмнэх хайр” ТББ-ын дэргэдэх “Бид чадна” Wecan Mongolia аутизмтай холимог бүлгийн хүүхдүүд, багш нараас гадна аутизмтай хүүхдүүдийг асран хамгаалагчгүй үйл ажиллагаанд хамрагдахад тусладаг “Бид чадна” бүлгийн ахлах ангийн сайн дурын сурагчид оролцож, Монгол бахархлын өдрийг танин мэдэхийн зэрэгцээ Чингис хааны хөрөг зурж, Их Монгол Улсын танхим болон Чингис хааны хүндэтгэлийн өргөөгөөр зочилж хүндэтгэл үзүүллээ.
Өдөрлөгийг хамтран зохион байгуулж аутизмтай болон хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж ажилласан “Бид чадна” бүлгийн сайн дурын сурагчид болон, музейд зочилж музейн боловсролын хөтөлбөрт хамрагдсан нийт хүүхдүүддээ сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргахыг хүсье.