
”Монгол бахархал”-ын өдрийг угтан Чингис хаан Үндэсний музейгээс олон нийтэд зориулсан цуврал лекцээ хүргэж байна.
Энэ удаагийн лекцийг музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч, доктор Г.Бямбарагчаа “ Чингис хааныг бурханчлах нь: Монголчуудын дундах Чингис хааны үнэлэмж ба шүтээн хөргийн тухай” лекцээ маргааш (2025.11.20) 14:00 цагт хурлын танхимд зохион байгуулах тул хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тус лекц нь үнэ төлбөргүй явагдах тул эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид сонирхсон хэн бүхэнд музейн үүд хаалга нээлттэй.