image
clock
2026-02-24
САЙД Ч.УНДРАМ ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД АЖИЛЛАВ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам яамны удирдлагуудын хамт харьяа байгууллагууддаа ажиллах үеэрээ Чингис хаан Үндэсний музейд ажиллаж судалгаа сан хөмрөг, бүртгэл мэдээллийн сан, сэргээн засварлах лаборатори, музейн дэлгүүр, музейд суралцахуй боловсролын хөтөлбөрүүдтэй биечлэн (2026.02.24) танилцав.

Чингис хаан Үндэсний музейн менежер Д.Эрдмаа музейн танилцуулга мэдээллийг хийж, тус музейд түр байгаа байгууллагуудын үзмэр, эд өлгийн зүйлсийн эзэмшлийн асуудал болоод музейг төрийн тусгай хамгаалалтад оруулах асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар хөндлөө.

Энэ үеэр сайд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит музейдийн албан хаагчидтай уулзаж, яамны бодлого стратеги танилцуулахын зэрэгцээ салбарын ажилтнуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх талаар ярилцаж санал бодлыг нь сонслоо.